Өмнөговь аймгийн Баяндалай сумын ИТХ

Өмнөговь аймгийн Баяндалай сумын ИТХ

2016 оны орон нутгийн оны сонгуулиар 2016 оны орон нутгийн оны сонгуулиар

Багийн Иргэдийн нийтийн хурал боллоо

2016-04-07

1.      Багийн ИНХ-ыг хэсэгчилсэн байдлаар зохион байгуулж багийн төв, өрх айлын дунд  хүрэлцэн очиж сум, багийн   удирдлагууд, ЗДТГ-ын мэргэжилтнүүд,  ЭМТ-ийн ажилтан, цагдаагийн байгууллагын ажилтан  зэрэг бүрэлдхүүнтэй  явуулын эмийн сан, шинээр гарсан хууль тогтоомжийн эмхэтгэл зэрэг тараах материалаар үйлчилж малчдын санал бодлыг авч хариу арга хэмжээг авч ажиллаж хэвшсэн.

2.             Сумын ИТХуралдааныг жилд нэгээс доошгүй удаа иргэдийн дунд нээлттэй хуралдаж төсвийн ил тод байдал, ОНХСангийн хөрөнгөөр хийгдсэн ажил тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг ил хэлэлцүүлж  иргэдээр санал дүгнэлт өгүүлж  ажилладаг.

3.                Сумын ИТХурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор жил бүр “Соёл хүмүүжлийн сарын аян”ыг зохион  явуулж хууль сурталчилах, нийтийн биеийн тамир чийрэгжүүлэлт,  зөв амьдралын дадал хэвшил, зөв хоололт, угаа мэдэж төрлөө таних, урлаг уран сайханы уралдаан тэмцээнийг  жил бүрийн 3-р  сарын 1-с эхлэн албан газрууд  хөтөлбөр гарган байр хорооллын иргэдийн дунд зохион явуулдаг нь үр дүнтэй ажил болсон, Мөн хөгжлийн бэрхшээлтэй болон бага орлоготой иргэдэд туслах, бүтээн байгуулалтын зэрэг аяныг зохион явуулж хэвшсэн.    

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%