Өмнөговь аймгийн Баяндалай сумын ИТХ

Өмнөговь аймгийн Баяндалай сумын ИТХ

2016 оны орон нутгийн оны сонгуулиар 2016 оны орон нутгийн оны сонгуулиар

Баянжаргалан, Өндөршил сумын улс, аймгийн аварга малчид шагналаа гардан авлаа

2019-01-28

Аймгийн эдийн засгийн голлох салбар үндэсний баялаг болсон мал сүргээ өсгөж, тогтмол амжилт гаргаж, аймаг орон нутгаараа хөдөлмөрөө үнэлүүлж 2018 оны "УЛСЫН АВАРГА МАЛЧИН" цол тэмдгээр шагнагдсан Баянжаргалан сумын   Энгэр-Ус  багийн малчин Б.Цолмонбаатар, Д.Байгалмаа,"АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН" цол тэмдгээр шагнагдсан Шилийн гол багийн Ч.Отгонбаяр, З.Цэцэгноров, Энгэр-Ус багийн  малчин И.Батдорж Өндөршил сумын Цог багийн малчин Л.Энхтайван, Ч. Энхчимэг,Талын нар багийн малчин С.Зоригт,  Б. Ундрахжаргал, мөн МҮОНРТ-ээс шалгаруулдаг алтан төлийн эзэн болсон  Цог багийн малчин М. Эрдэнэбаяр, Ү.Уугантогос нарт шагналыг гардууллаа. Шагналыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Сүхбаатар, ИТХ-ын ТНБДарга Ц.Мөнгөнцоож, ИТХ-ын тэргүүлэгч Дашням нар хүрэлцэн ирж сумдын удирдлагуудын хамт малчны хотонд шагналыг гардуулан өгч баяр хүргэлээ. Мөн Төв Халхын Дуулалт Жүжгийн театрын дуучид аварга малчдад баяр хүргэж ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн юм.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7392
5837 / 79%
958 / 13%
283 / 4%
314 / 4%